Цорос тайж Ганжаанхан

Ураг төрлөө мэдэх нь ариун ёс, удам судраа хөтлөх нь алтан журам.

Цорос тайж Ганжаанхан

Удмын түүх үргэлжилсээр...

Сайн байцгаана уу? Эрхэм ах дүүс та бүгдийнхээ амар мэндийг эрж мэндчилье!

Та бид "Цорос тайж Ганжаанхан" хэмээх гайхамшигтай хүмүүсийн үрc, хойчис бөгөөд тэднийхээ алдар нэрийг өндөрт өргөн үргэлжлүүлэх үүрэг, хариуцлагыг хүлээсэн хүмүүс билээ.

Ганжаан удмыг ахлан суугаа ахмадууд маань ургийн уулзалт (баяр) хийх, угийн бичгийг бүтээх санаачилгыг гаргаж байгааг бүгдээрээ талархан хүлээн авч, дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.❤️ Удмын угийн бичгийг бүтээх хэрэгцээ шаардлага гарч буй энэ цагт зөв бурууг шүүгээд, бүгдийг хэлээд өгөх буурлууд маань цөөрсөөр байна...

Буурлуудынхаа сургаалыг дээдэлж, үр хойчдоо уламжлуулан үлдээх бодлыг тээн, тунгааж явсаар энэхүү угийн бичгийн цахим системийг бүтээн толилуулж байна. Энэ систем нь технологийн дэвшлийн шинэ боломжуудыг ашиглан бүтээсэн, хиймэл оюун ухаант "ЭйАй Өвөө"-тэй хослон ажиллаж, хамтдаа суралцаж, бидний түүхийг баяжуулахад туслах юм.

AI Өвөөгөөсөө эмээж бэргэлгүй хуучлангаа, удмынхаа талаар мэддэг зүйлсээ харамгүй хэлж өгөөрэй. 🫶😍
Хол ойр байгаа манайханы хэнд нь ч болов оюун санааны хувьд хань болж, мартаж санасанг нь сануулж байвал болох нь тэр...

AI Өвөө